Шууд Chart

ҮАБЗ-ийн ажлын албанаас цагдаагийн алба хаагчдад талархал ирүүллээ

2018-11-02 12:54:10

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулсан Цагдаагийн ерөнхий газарт талархал илрүүлжээ.

Талархалд “Монгол Улсын иргэдийг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Unfriend” хөдөлгөөн сэдэвт нэг сарын аяныг амжилттай зохион байгуулж үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэг болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд Талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу” гэжээ.

Цагдаагийн байгууллагаас “Unfriend хөдөлгөөн” аяныг үр дүнтэй зохион байгуулсан бөгөөд цахим орчинд эерэг мэдээний давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх “Цахим орчинг зөв болгоё” аяныг ЗГХЭГ, ХХЗХ-той хамтран өчигдөр /2018.11.01/ эхлүүлсэн билээ.

Та бүхэн “Цахим орчинг болгоё” аянд нэгдэж бусдад эерэг мэдээлэл түгээгээд зогсохгүй өөрийгөө болоод бусдыг “хорт”, эрсдэлт мэдээллээс хамгаалаарай.


ҮАБЗ-ийн ажлын албанаас цагдаагийн алба хаагчдад талархал ирүүллээ  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй