Шууд Chart

“Гарьдууд” дахин тэргүүллээ

2014-01-16 14:05:08

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер лигийн  гуравдугаар тойрог өчигдөр эхэллээ. Лигийн хамгийн сүүлийн тойрог эхэлж, мөн багуудын амжилт маш тэнцүүхэн байгаа учраас багуудад тоглолт бүр үнэ цэнэтэй болсон. Иймээс ч багууд сүүлийн боломжоо ашиглаж, 3 дахь легионер тамирчдаа авчирч эхэлжээ.

“Дорнод Танан Гарьд” багийн ялалт

Гуравдугаар тойргийн эхний тоглолтыг хүснэгтийг тэргүүлж байсан “Дорнод Танан Гарьд” баг, “УБ Альянс Тех Харцага” багтай хийлээ. Энэ тоглолтонд Харцагуудын шинэ легионер тоглогч эхнийхээ тоглолтонд оролцлоо. байгаа. Тоглолтын 2-р үеэс Гарьдуудын тоглолт эрс сэргэж, оноог нөхөж эхэлсэн. Ялангуяа тэдний холын зайн шидэлтүүд ээлж дараалан амжилттай болж, энэ тоглолтонд багаараа 13 шидэлтээ амжилттай болгосон байна. Ингэснээр энэ тоглолтонд 90:84 харьцаатай “Дорнод Танан Гарьд” баг хожиж, 3-р тойргийн хамгийн эхний ялалтыг авлаа. Гарьдууд ингэснээр 9 дэх хожлоо авч, лигийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Мөн тэд Харцагуудыг энэ улиралд 3 дахь удаагаа буулган авч байгаа нь энэ юм.
 
“Баянгол Гурван Тамир” багийн ялалт
Гуравдугаар тойргийн хоёр дахь тоглолт “Баянгол Гурван Тамир” болон “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багуудын хооронд боллоо. Эдгээр багууд ижилхэн 7 хожилтой хоёрдугаар тойргийг өндөрлүүлээд байсан. Мөн хоорондын тоглолтын харьцаа энэ улиралд 1-1 болоод байсан юм. Энэ тоглолтонд аль аль багууд гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан байлаа. Тоглолт 91:87 харьцаатай дуусаж “Баянгол Гурван Тамир” баг хожиж, 5 дахь дараалсан ялалтаа авлаа. Мөн тэд улирлын 8 дахь хожлоо авч, хүснэгтийн 2-р  байранд бичигдэж байна.

Үндэсний Супер Лигийн Баасан гарагийн хуваарийг танилцуулая. Эхний тоглолт “Говь-Алтай МонТорх” болон “Баянзүрх Их Өргөө Аравтууд” багуудын хооронд болно. Хоёр дахь тоглолт “Сүхбаатар SBL Хүлэгүүд” болон “УБ Альянс Тех Харцага” багуудын хооронд болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Гарьдууд” дахин тэргүүллээ  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.96.xxx [202.21.96.xxx] 2014-01-17 11:52
onoodor sportiin ordond 5 tsagaas toglolt ehleh uu tiim uu

Бидэнтэй нэгдээрэй