
21 аймагт салбар холбоотой Монголын морин спорт залуу уяачдын холбооны ээлжит бага хурал энэ сарын 2-4-ны өдрүүдэд Монгол наадам цогцолборт болж байна.
Чуулганаар 2017-2018 оны ажлын тайланг бүх гишүүдэд танилцуулах, холбооны удирдах зөвлөлд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх бөгөөд мөн ирэх 2018-2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах аж.
ММСЗУХ -нь өнгөрсөн гуравдугаар сард "Залуу малчид уяачдын анхдугаар зөвлөгөөнийг Төрийн ордны их танхимд хот хөдөөгийн 600 гаруй залуусыг оролцуулан зохион байгуулсан юм.
Мөн УИХ-аар батлагдан гарах "Баяр наадам"-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтран санаачилж энэ хуулийн анхны хэлэлцүүлгийг амжилттай хийсэн юм. амжилттай хэлэлцэж хэрэгжүүлсэн билээ.
Монголын морин спорт залуу уяачдын холбооны ээлжит бага хурал болж байна | ||
Үзсэн: 1761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.