Шууд Chart

Худлаа ярьж байгааг хэрхэн мэдэх вэ?

2014-01-16 16:44:20

Хэн нэгний худлаа ярьж байгааг нь мэдэх олон шинж тэмдэг байдаг. Та доорх шинжүүдийг тогтоогоод аваарай.

”Но” – той хүний сэтгэлийн хөдөлгөөн болоод бусад реакц удаашралтай байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө шууд илэрхийлж чадахгүй гацаж байснаа нэлээд давалгаатай эхэлнэ. Тэгээд гэв гэнэт зогсооно. Жишээ нь, шууд инээхгүй гацсанаа учиргүй чангаар хөхрөх, эсвэл гэнэт инээхээ больдог.
Ярьж байгаа үг, нүүрний хувирал хоёр нь нийцэхгүй байх.
Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ бүтэн нүүрээрээ биш, зөвхөн нэг хэсгийг нь л хөдөлгөх. Жишээ нь, зөвхөн уруулаа хөдөлгөн “инээмсэглэх”.
Худлаа ярьж байгаа хүн аль болох бага зай эзлэх гэж тэмүүлдэг, хоёр гараа биедээ наан, нэг хөлөө нөгөөдөө хүргэн зогсоно.
Харцаа буруулна.
Хамар чих зэрэгтээ гараараа байн байн хүрнэ.
Зүрхэн тус газраа алгаараа дарна.
Ярианы явцад дайрах бус “хамгаалах тактик” барина.
Бие , эсвэл толгойгоо таны эсрэг зүг рүү эргүүлэхийг эрмэлзэнэ.
Өөрийгөө танаас ямар нэгэн объектоор тусгаарлаж нэгэн халхавчинд орохыг өөрийн эрхгүй хүснэ.
Таны асуултад тодорхой хариулахгүй янз бүрээр ойлгож болохоор бөөрөнхий хариу өгнө.
Худлаа ярьж байгаа хүн зарим биеийн төлөөний үгийг орхигдуулан нэг өнгөөр ярих нь элбэг.
Зөөлөн тайвнаар ярьж байгаа мөртөө дүрмийн алдаатай, буруу зөрүү ярина.
Худлаа ярьж байна даа гэж санагдвал ярианы сэдвийг өөрчлөөд үз.
Хэрэв цаад хүн чинь үнэхээрийн танд худлаа ярьж байгаа бол ярианы сэдвийг дуртайяа өөрчилж тайвширсан байдалтай болоод ирнэ. Худал ярьж байгаа хүн сэдвийг өөрчлөх зорилгоор ёжлол, хошигнолыг хэрэглээд эхэлнэ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Худлаа ярьж байгааг хэрхэн мэдэх вэ?  
Үзсэн: 3977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй