Шууд Chart

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

2014-01-17 10:20:10

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын хийх шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох бөгөөд сөрөг хүчний гишүүд асуулт асуух журмаар явагдах юм.

Харин үдээс өмнөх хуралдаанаар үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ гэсэн таван хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй