Шууд Chart

Михаэль Шумахер гэрээслэл бичсэн байжээ

2014-01-17 13:40:00

«Формула-1»  тэмцээний дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн сард Альпийн нуруунд цанаар гулгаж байх үедээ осолдож, тархиндаа хүнд гэмтэл авсан. Осолд орсноосоо хойш комын байдалд байгаа алдарт нисгэгчийг сэрэх магадлалтай байгаа талаар мэдээлж байсан. Харин энэ удаа түүний бичсэн гэрээслэлийн талаар шуугиж байна. Тэрээр 2009 онд Испанийн Картахендэд болсон туршилтын уралдаанд оролцож байхдаа унаж, осолд орсныхоо дараахан гэрээслэл бичиж үлдээсэн бөгөөд нэг тэрбум еврогоор үнэлэгдэх хөрөнгөө эхнэр хоёр хүүхэддээ шилжүүлэхээр болсон талаар "Ole" сонин нийтэлжээ.  

Нийтэлсэн: О.Энхмаа

Михаэль Шумахер гэрээслэл бичсэн байжээ  
Үзсэн: 1883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй