Шууд Chart

Хүнсний гол нэрийн барааны үнэ өөрчлөлтгүй гарлаа

2014-01-17 15:51:40

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.0 хувиар өсч, өмнөх  долоо хоногийнхоос 0.1 хувиар буурсан байна. Тухайлбал, элсэн чихэр,  цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх  долоо хоногийнхоос  мөн л өөрчлөлтгүй гарчээ.

Мөн дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.3 хувь, дээд зэргийн савласан гурил 2.7 хувь, 1-р зэргийн задгай гурил 1.3 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо  хоногийнхоос бүх гурилын үнэ өөрчлөлтгүй байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүнсний гол нэрийн барааны үнэ өөрчлөлтгүй гарлаа  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй