![](/uploads/201401/news/thumb/02ddd3ec0db88aa0f5ad69ee87cc4021_x3.jpg)
УИХ-ын гишүүн С.Баярцогт болон нэр бүхий гишүүд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг их хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно” гэж тодорхой заасан байдаг боловч хэлэлцэж бус хууль тогтоомжийн төслийн зүйл, заалт болон бүхэлд нь батлах үед хуралд суугаагүй гишүүдийн өмнөөс санал өгөх явдал гарч байгаа нь Улсын Их Хурлын хууль тогтоох үндсэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна хэмээн хууль санаачлагчид үзсэн байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, үр дүнтэй явуулах нөхцлийг сайжруулах, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс, УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Хуулиудын төсөлд гишүүн санал хураалт явуулахад бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглох бөгөөд уг зөрчлийг гаргасан тохиолдолд тухайн чуулганы хугацаанд Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд үг хэлэх, асуулт асуух эрхийг эдлэхгүй байх талаарх зохицуулалтыг тусгажээ.
С.Баярцогт хуулийн төсөл өргөн барилаа | ||
Үзсэн: 1457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.