Шууд Chart

Үхрийн цул мах 7.2 хувиар өсчээ

2014-01-17 15:55:43

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.3 хувь, үхрийн ястай мах 7.0 хувь, үхрийн цул мах 7.2 хувь, адууны мах 9.4 хувь, ямааны мах 9.8 хувиар өссөн байна.  Өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.6 хувиар буурч, ямааны мах 0.9 хувиар өсч, үхрийн ястай мах, үхрийн цул мах, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.

1 сарын 15-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7535 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн /ястай/ мах 8350 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6660 төгрөг, ямааны мах 5700 төгрөгийн үнэтэй байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Үхрийн цул мах 7.2 хувиар өсчээ  
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй