![](/uploads/201401/news/thumb/3d3ca6c046d2fff2bdbf7689f9451557_x3.jpg)
Төрийн ордон дахь Хадгаламж банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Д.Доржханд, хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамсүрэн нарыг шүүх хурал хоёрдугаар сарын 07-ны өдрийг хүртэл хойшилсон байна.
Тэднийг бүлэглэн шунхайн зорилгоор банкны хууль тогтоомж, дүрэм, журам зааврыг зөрчин 2008 оны 12 дугаар сараас тус банкны харилцагч үйлчлүүлэгчдийн мөнгө, валютыг зөвшөөрөлгүйгээр зээл хэлбэрээр завшсан хэргээр өнөөдөр Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шүүсэн байна. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулжээ.
Хадгаламж банкны ажилчдын шүүх хурал ирэх сард болно | ||
Үзсэн: 1598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.