Шууд Chart

ӨМӨЗО-ны цагдаагийн газрын орлогч дарга амиа хорложээ

2018-11-11 12:21:45

Өвөр Монголын өөртөө засах орны Цагдаагийн ерөнхий газрын удирдах түвшний хоёр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсоны дараа тэдэнтэй хамт ажилладаг байсан, тус орны Цагдаагийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Хөх хотын Цагдаагийн газрын дарга Ли Зибин өнгөрсөн пүрэв гарагт амиа хорлосон байна.

Түүний үхлийн цаад шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа хэдий ч түүнийг ардаа захидал үлдээж, сэтгэлийн хэт шанлалд автсан байсан гэж хэвлэлийнхэн мэдээлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ нь дээрх авлигын хэрэгтэй холбоотой байж болзошгүй юм гэнэ. Тухайлбал, Хятадын Засгийн газрын зүгээс Өвөр Монголын төрийн албан хаагчдыг, тэр дундаа хууль сахиулах салбарын албан тушаалтнуудтай ширүүн тэмцэж, шалгаж байгаа юм байна.

Дээрх үйл явдал болохоос хэдэн хоногийн өмнө Ли гэгчийн хамт, Цагдаагийн ерөнхий газрын орлогчоор ажиллаж байсан Ду Баожун, Мэнг Жианвэй нарыг авлигын хэргээр баривчилжээ.

Өвөр Монголын өөртөө засах орны хууль сахиулах байгууллагууд авлигын асуудалд нэлээд  автсан байдаг ба хууль сахиулах байгууллагын удирдлагууд шалгагдсан тохиолдлууд ч олон байдаг байна.


ӨМӨЗО-ны цагдаагийн газрын орлогч дарга амиа хорложээ  
Үзсэн: 1833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.180.xxx] 2018-11-11 20:25
Гаднаас нь харахад адилхан хүн атлаа үзэл бодол сэтгэл санаа хүмүүжил нь өдөр шөнө шиг байх юмдаа,энэ хүн сэтгэл нь зовоод амиа хорлож байхад манай УИХ-ын нэг гишүүн ЖДҮ-ийн сангийн зээлд нэр нь холбогдоод ирэхлээр Би ямар хулгай хийсэн биш,зээлэл авсан шүүдээ гээд ярилцлага өгсөн байналээ

Бидэнтэй нэгдээрэй