Шууд Chart

БНХАУ-д 600 албан тушаалтны авлигын гэмт хэргийг илрүүлжээ

2018-11-11 15:00:00

БНХАУ-д зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх эхний шатны ажиллагааны хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард 572 хүнийг авлигын хэрэгт татан, хариуцлага хүлээлгэсэн байна.

Тухайлбал, хэвлэлийнхний мэдээлснээр, уг ажиллагааны хүрээнд 10 мужид шалгалт явуулсан бөгөөд энэ ганцхан сарын хугацаанд гэмт бүлэглэлтэй холбоотой 1791 авлигын хэрэг илрүүлж, 726 сая ам.доллар хураан авчээ. Ирэх онд багтаан хоёр болон гуравдугаар шатны ийм ажиллагааг Хятадын бүх газар нутгийн хэмжээнд явуулах ажээ.

Хятад орны хувьд 2012 онд төрийн эрх мэдлийг Ши Зиньпин авснаар албан тушаалаа урвуулан ашиглах явдалтай идэвхтэй тэмцэж ирсэн бөгөөд энэ хүрээнд энгийн албан тушаалтнаас төрийн өндөр албан тушаалтан хүртэл шалгагдаж, олон зуун хүнд хорих ял шийтгэл оногдуулсан байна.

Албан ёсны статистик үзүүлэлтээр, Хятадын Коммунист намын дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр 2017 онд 159 мянга гаруй албан тушаалтанд хариуцлага тооцжээ.


БНХАУ-д 600 албан тушаалтны авлигын гэмт хэргийг илрүүлжээ  
Үзсэн: 1254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй