Шууд Chart

"Цагдаа" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2018-11-13 13:13:44

“Цагдаа” сэтгүүлийн 2018 оны гуравдугаар улирлын дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаартаа өнгөрсөн улиралд зохион байгуулагдсан онцлог үйл явдлуудыг тоймлон хүргэж, “Дугаарын зочин”-оор Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгаланг урьж, цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлого, шинэлэг ажлуудын талаар ярилцсан юм.

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалт үнэлгээ дотоод аудитын хэлтсийн 25 жилийн ойн мэдээлэл, “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээнд түрүүлсэн цагдаагийн ахлах дэслэгч М.Батсайхан, ОХУ-ын Дотоод явдлын яамны академийн төгсөгчдийн төлөөлөл, цагдаагийн дэд хурандаа Х.Чинтөгсийн ярилцлагыг тус тус бэлтгэлээ. “Харих болоогүй аав” буландаа Баян-өлгий аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бат-Эрдэнэ, “Энхийг сахиулагч” буландаа цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, “Дугаарын сурвалжлага”-аараа Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, “Шинэ аян” буландаа ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуягийг тус тус урьж ярилцлаа.

“Ахмадын үг” буландаа Хяналт, шалгалт үнэлгээ, Дотоод аудитын хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Ц.Даваадорж, “Шинэ алба- шинэ бүтэц” буландаа Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, “Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын алба”-ны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт нарыг онцолжээ. 


"Цагдаа" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ   
Үзсэн: 2508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй