Шууд Chart

Оюутны ДАШТ-д өрсөлдөх тамирчид БНХАУ-ын Шиамень хотыг зорилоо

2018-11-13 14:43:55

Монголын “U18” насны шигшээ баг 2016 онд Ази тивийн аваргын мөнгөн медаль хүртэн улмаар Оюутны Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн бол 2017 онд амжилтаа ахиулан Азиийн Оюутны аваргын алтан медаль, улмаар Дэлхийн Оюутны лигийн алтан медаль хүртэж байсан хошой алтан медалийг эх орондоо авч ирсэн түүхтэй.

2018 онд Ази тивийн аваргаас Монголын баг хүрэл медаль хүртсэн.

Энэ удаагийн ДАШТ-д Монголын хамгийн залуу шигшээ баг өрсөлдөнө.

Монголын “U18” насны шигшээ баг нь ФИБА 3х3 “U18” Ази тивийн аваргын хүрэл медаль, Буэнос Аэросын Залуучуудын Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож 17 дугаар байрт шалгарч байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Оюутны ДАШТ-д өрсөлдөх тамирчид БНХАУ-ын Шиамень хотыг зорилоо  
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй