Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 85 жилийн ой тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан тус эмнэлгийн зарим алба хаагчийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шагналаар шагнах, нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт боллоо.
“Дотоодын цэргийн алдар” тэмдгээр тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Нарантуяа, Амбулаторийн эрхлэгч, хошууч Д.Ганчимэг нарыг шагнасан. Мөн дүрс оношилгооны их эмч, хошууч Л.Буянтогтох, Эмнэлзүйн лабораторийн их эмч, ахмад Н.Түвшинжаргал нарын Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав гардуулан өгч амжилт хүслээ.
Түүнчлэн эмнэлэгт нэн шаардлагатай хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, дээжний хөргөгч зэрэг тоног төхөөрөмжийг бэлэглэж, "Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үзлэг, оношлогоог идэвхжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах тухай болон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
ТТАХНЭ-ийн алба хаагчдад баяр хүргэлээ | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.