Румын улсын Авлигын эсрэг прокурорын удирдах газраас Их хурлын дарга Калин Попеску Тарикеанугийн халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Их хуралд оруулж ирсэн байна. Дархан эрхийг нь түдгэлзүүлснээр түүнийг Австрийн компаниас 800 мянган ам.долларын хахууль авсан эсэхийг нь нарийвчлан мөрдөн шалгаж, шийдвэрлэх боломжтой болох ажээ.
Мөн тус газраас 2007-2008 оны үед дээрх авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж үзэн одоогоор нэрийг нь зарлаагүй Их хурлын гишүүнийг мөн мөрдөн шалгахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Тус хээл хахуулийн хэрэг нь засгийн газартай байгуулсан гэрээний 10 хувийг “шагнал” болгож өгсөн явдал бөгөөд хахуулийн мөнгийг оффшор компаниудад байршуулсан байх магадлалтай байна. Их хурлын даргын халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэх асуудал одоогоор шийдэгдээгүй байна.
РУМЫН: Их хурлын даргын халдашгүй дархан эрхийг түдгэлзүүлэхийг хүсэв | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.