Шууд Chart

Залуу зохиолчид хорих ангид айлчиллаа

2014-01-20 09:52:19

“Монголын залуу зохиолчдын нэгдэл”-ийн тэргүүн Н.Минжинсайхан тэргүүтэй хэсэг залуус Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 423 дүгээр ангийн хүмүүжигчдэд сэтгэл санааны дэм өгөх уулзалтыг зохион байгууллаа.

Залуу зохиолчид тус хорих ангийн хүмүүжигчидтэй уулзах үер харилцан шүлэг яруу найраг сонсож, хорих ангийн номын санд 100 гаруй ном бэлэглэжээ.
 370 хүмүүжигчтэй тус ангийн дэд дарга Н.Өлзийбат  "Иймэрхүү соёлын арга хэмжээ нь залууст маш их хэрэгтэй, тустай" байдгийг онцолсон байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Залуу зохиолчид хорих ангид айлчиллаа   
Үзсэн: 1577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2014-01-20 10:12
хөөе 300 орчим ном өгсийн за

Бидэнтэй нэгдээрэй