Шууд Chart

“H2S Profesional Gas Detector Watch” хорт хийг илрүүлнэ

2018-11-14 13:38:26

Цаг хугацаа бол хүн төрөлхтний амьдралын хэмжүүр юм. Хүмүүс анх цагаар ажил, амьдралаа төлөвлөдөг байсан бол харин өнөөдөр цагийг үйлдвэрийн үйл ажиллагааны хэвийн байдлыг шалгах төхөөрөмж мэтээр ашиглан эрүүл мэнд, амь насаа ч хамгаалах боломжтой болсон байна. Тухайлбал, “H2S Profesional Gas Detector Watch” нэртэй бугуйн цагаар үйлдвэрийн орчинд хорт хий алдагдаж байгаа эсэхийг олж илрүүлж болно хэмээн онцолж байгаа юм.

Хорт хийн утааг мэдрэн дохио өгөх зориулалтын бугуйн цаг ямар тохиолдолд хаана хэрэгтэй вэ гэдэг асуултаас мэдээллээ эхлүүлж байна. Тэгвэл байгалийн хий болон газрын тос олборлогч үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж гээд хорт хий ялгардаг бүхий л байгууламжид ажилладаг ажилтнуудад энэ цаг хамгийн их хэрэгтэй. “H2S” бол химийн элемент тодруулбал, Хүхэрт устөрөгч буюу Устөрөгчийн сульфид юм.

Энэ нь H2S химийн томьёо бүхий нэгдэл. Устөрөгчийн сульфид нь өнгөгүй, муудсан өндөгнийхтэй төстэй эвгүй үнэртэй, агаараас 1.1905 дахин хүнд, маш хортой, идэмхий, шатамхай, тэсрэмтгий хий. Тийм учраас тэсэрч дэлбэрэх хорт хийг мэдрэх зориулалтын мэдрэгчтэй. Хорт хий ялгаруулдаг үйлдвэрийн орчинд ажилладаг хүмүүс хий алдагдсаныг тулж харах, мэдэхээс нааш эрсдэлийн эсрэг алхам хийх боломжгүй байдаг. Жишээ нь, хорт хий алдагдсанаас болж, хоолой хорсох, нүд улайх, нулимс гарах, толгой өвдөх гэх мэт бусад зүйлс илэрч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Энэ бүгдээс хамгаалах , дараагаар нь яаралтай арга хэмжээ авах аргуудын хамгийн сүүлийн үеийн сонгомол жишээ бол энэхүү цаг юм гэж үзэж байгаа юм. Хорт хийн 1000 болон түүнээс дээш концентрацын хэт өндөр хэмжээ хүнийг ухаан алдах, цаашлаад амиа алдах эрсдэлд хүртэл хүргэх аюултай байдаг. Үүнийг Швейцарын цаг үйлдвэрлэгч “North Eagles” компани зохион бүтээсэн. Энэ цаг устөрөгчийн сульфидийн тодорхой концентрацыг илрүүлсэн үедээ тэр дороо чичиргээ дамжуулах, гэрэл анивчуулах, 96 дБ-ийн хэмжээ бүхий хүчтэй дуут дохиолол өгдөг байна. Харин цагаа ухаалаг гар утастайгаа холбосон тохиолдолд хий алдагдсан талаарх мэдээлэл, түгшүүрийн дохиоллыг утаснаас автоматаар тухайн бүс газарт хамгийн ойр орших онцгой байдал, аврах багийнханд өгдөг хэмээн мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“H2S Profesional Gas Detector Watch” хорт хийг илрүүлнэ  
Үзсэн: 2558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй