Шууд Chart

Олимпийн аварга тодорсон уу

2014-01-20 10:54:48

Уран гулгалтын 2014 оны Европын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-19-ний өдүүдэд Унгарын Будапешт хотноо болж өнгөрсөн. Европын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 15 настай Юлия Липницка 209,72 (69.97+139.75) үнэлгээ авсанаар алтан медаль хүртлээ. Тэмцээний дараа “Би бүх зүйлийг хийлээ гэж бодлоо. Би хөтөлбөрийн үнэлгээг 200-д хүргэлээ. Хүнд элементүүдийг хийсэн ч энэ бүгдийг амжилттай дуусгалаа” гэж тэмцээний аварга Липницка өгүүлжээ. Өдгөө 15 настай Юлиц Липницка дэлхийн аварга, Европын таван удаагийн аварга Италийн Каролина Костнер, Европын хоёр удаагийн дэд аварга Аделина Сотников нарыг ардаа орхиж, европын аварга болсон нь удахгүй болох Сочигийн олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аварга болно гэсэн  найдварыг төрүүлээд байгаа бөгөөд мэргэжилтгүүд түүнийг ихээхэн амжилт гаргана хэмээн дүгнэжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Олимпийн аварга тодорсон уу   
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй