Шууд Chart

Сагсан бөмбөгийн өсвөрийн аваргууд тодорлоо

2014-01-20 11:23:29

МҮСБХ-ноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн Өсвөр үеийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн Спортын төв ордонд бүтэн 7 хоног үргэлжилж Ням гарагт дүнгээ гаргалаа. Тэмцээнд хот, хөдөөгийн эрэгтэй 24, эмэгтэй 12 баг өрсөлдсөн бөгөөд тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд хүрэл медалийг Батсүрэн Дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг, мөнгөн медалийг Ганхуяг дасгалжуулагчтай Дорноговь аймгийн Золбоо баг хүртсэн бол улсын аваргаар Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тодорч, аваргын алтан медаль, цом хүртлээ. Харин шилдгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Дархан багийн ахлагч Б.Ундрах шалгарлаа. Өсвөрийн УАШТ-ний эрэгтэйчүүдийн ангилалд хүрэл медалийг Ганзориг дасгалжуулагчтай ШУТИС баг, мөнгөн медалийг Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул баг хүртсэн бол 2014 оны Өсвөрийн Улсын Аварга багаар Лхагваа дасгалжуулагчтай TLG-13 баг тодорч, алтан медаль, өргөжлөл, цомын эзэд боллоо. Мөн тэмцээний эрэгтэй шилдгийн шилдэг тоглогчоор TLG-13 багийн тоглогч Ананд шалгарчээ

.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сагсан бөмбөгийн өсвөрийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 3537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй