Шууд Chart

Э.Энхбямба олон улсын шүүгчийн сургалтыг тэргүүлжээ

2018-11-15 11:36:16

Сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигийн финалын тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ОУСБХ буюу ФИБА/-ны Олон улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү сургалтад Монголын шүүгч Э.Энхбямба амжилттай хамрагдаж, шалгалтад тэнцсэнээр ФИБА-гийн Олон улсын шүүгчийн эрхээ авлаа. Шүүгч Э.Энхбямба энэ удаагийн эрх олгох сургалтыг шалгалтын оноогоор тэргүүлж, нэгдүгээрт бичигдсэнд зохион байгуулагчид тусгайлан баяр хүргэж, цэцгийн баглаа гардуулсан байна.

Э.Энхбямба олон улсын шүүгчийн сургалтыг тэргүүлсэн нь Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооны шүүгчдийн ур чадвар олон улсын түвшинд байгааг харуулсан үзүүлэлт юм. Залуухан, шинэхэн Олон улсын шүүгч маргааш эхлэх Дэлхийн оюутны лигийн финалын тоглолтыг удирдан явуулна.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо шүүгчдийнхээ боловсрол, хөгжил дэвшилд анхаарч, өнгөрсөн хугацаанд Олон улсын өндөр зэрэглэлийн шүүгчдийн хоёр ч сургалтыг эх орондоо зохион байгуулж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Энхбямба олон улсын шүүгчийн сургалтыг тэргүүлжээ  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй