![](/uploads/201401/news/thumb/4a7af298633e6c0eb67fee933ec8621a_x3.jpg)
МҮОНР-ийн "Монголын дуу хоолой" радиогийн япон хэлний редакцийн 25 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
Баярын өдөрт зориулан өнөөдөр буюу 1 сарын 20-ны 13:00 цагт "Цагаан лавай" студид тус редакцийн танилцуулга, мөн сонсогчдоос ирсэн захидлууд, дэлгэгдсэн бөгөөд япон орны үндэсний хоолоор үзэгч, сонсогчдоо дайлсан юм.
Энэ редакци нь анх 1989 оны 01 сарын 20-ны өдөр байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд одоо гурван орчуулагч редактор, нэг сайн дурын ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Өдөрлөгийн гол зорилго нь японы соёлыг сурталчлах аж.
Япон хэлний редакци жилд дунджаар 800 гаруй захидал ирдэг бол өнгөрсөн жил 994 захидал ирсэн байна.
Япон хэлний редакци 25 нас хүрлээ | ||
Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.