Шууд Chart

Монголчууд маршал Г.К.Жуковт ангийн буу бэлэглэж байжээ

2018-11-16 10:31:17

Монгол Улсын Сайд нарын зөвлөлөөс 1940 онд тогтоол гарган Оросын цэргийн нэрт зүтгэлтэн, фронтын командлагч Георгий Константинович Жуковт ангийн буу бэлэглэж байжээ. “...Нөхөр Г.К.Жуковын манай улсын ард түмэнд үзүүлсэн мартагдашгүй их гавьяа зүтгэлийг илэрхийлэн тэмдэглэхийн хамтаар БНМАУ-ын Засгийн газраас 250-939 дугаартай “Зауер” хэмээх ангийн буу нэгээр өчүүхэн бэлэг хүргэж, үүрдийн дурсгал болгон хадгалуулав” хэмээсэн Х.Чойбалсангийн гарын үсэгтэй тогтоол өдгөө Улсын төв архивд хадгалагдаж байдаг аж.

1939 оны Зөвлөлт-Монголын механикжуулсан морьт хороог командлан Халхын голын байлдаанд ялалт байгуулсан энэ хүнийг Монголчууд эрхэмлэн хүндэтгэж БНМАУ-ын баатар цол, алтан таван хошуу ба БНМАУ-ын Улаан тугийн одонгоор шагнасан юм. 1896 оны 12 сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковын хоёрдугаар хөвгүүн болон төрсөн тэрбээр 1915 оны наймдугаар сард хаант засгийн армид татагдаж, Баруун-Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсан тул Георгиевийн 2 загалмайгаар шагнагджээ.

Хувьсгалын үед сумангийн цэргийн хорооны даргаар сонгогдсон тэрээр иргэний дайны үед улаан цэрэг, дараа нь улааны даргын алба хашиж 1939 оны 7 дугаар сарын 11-нд Зөвлөлт-Монголын морьт механикжуулсан бүлгийн командлагчаар томилогдсон байна. Түүнийг Халхын голд гавьяаг байгуулсан хэмээн Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнажээ.


Монголчууд маршал Г.К.Жуковт ангийн буу бэлэглэж байжээ  
Үзсэн: 3231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-02-22 15:04
Жуковын гавьяаг хэт өргөж, хамтран зүтгэсэн хүмүүс нь дарагдсан юм билээ, монголчууд туйлширдагийн баримт,
ЗАРИМ НЭГ АСУУДАЛ [66.181.191.xxx] 2018-11-16 15:47
УХАРЧ ЗУГТААД УРВАЖ ШАРВААД БАЙСАН ХЭНИЙГ Ч ДАЙНЫ ЦАГИЙН ХЭЭРИЙН ЦЭРГИЙН ХУУЛИАР ХАТУУ ШИЙТГЭХ АСУУДАЛ БАС БАЙНАА БАЙНА.УРВААЧААС УЛСЫН ХИЛ ИЛҮҮ ҮНЭТЭЙ БАЙСАН ЦАГ...
Нийтлэлч [202.179.24.xxx] 2018-11-16 15:05
Ялалтын маршал. Гайхамшигтай хүн
Зочин [202.9.43.xxx] 2018-11-16 13:46
Энэ хүн Халхын голд Монгол даргыг цааш харуулсан хүн шүү Тамсагбулагт Жуковын там гэж лут яргын газар байсан гэж ахмад дайчид хэлж байсан
Зочин [103.26.195.xxx] 2018-11-16 13:19
үнхээр баатар хүн байж ,эх орныг минь харийн халдалгаас хамгаалж ялалт байгуулсан,2-р дайнд үндэсний баатар гэдгээ ,дэлхийд харуулсан сайхан эрдээ ,,бахархмаар хүн

Бидэнтэй нэгдээрэй