
Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, кино сонирхогч төдийгүй хүн бүхний сонирхлыг татдаг наадам бол Оскар юм. Манай улсаас Оскарт нэр дэвшиж байсан цөөн хэдэн уран бүтээлчид бий. Тэгвэл энэ оны 86 дахь удаагийн Америкийн кино академийн шагнал гардуулах “Оскар”-ын ёслолын бүх арга хэмжээнд манай улсаас “Бодлын хулгайч”, “Дэв”, “Миний хөрш чөтгөр”, “Ану хатан” зэрэг уран сайхны киноны зургийн найруулагч, ерөнхий зураглаачаар ажиллаж байсан авьяаслаг найруулагч, зураглаач Д.Ангараг оролцохоор болж, түүнд Америкийн кино зураглаачдын холбооноос урилга ирүүлжээ.
Америкийн кино зураглаачдын холбооны 86 дахь удаагийн Оскар наадам гуравдугаар сарын 2-нд АНУ-ын Лос-Анжелос хотноо зохиогдохоор товоо зарласан ба 24 ангилалд шилдгүүдээ тодруулах аж.

“Оскар”-ын ёслолд монгол залуу оролцоно | ||
Үзсэн: 1813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.