Шууд Chart

Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг бүрдлээ

2014-01-20 14:01:36

МҮСБХ-ноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн 2014 оны 18 хүртэлх насны Өсвөр үеийн УАШТ Спортын төв ордонд долоо хоног үргэлжилж өчигдөр буюу Ням гарагт өндөрлөж дүнгээ гаргасан.  Тэмцээнд хот, хөдөөгийн эрэгтэй 24,эмэгтэй 12, нийт 36 баг өрсөлдсөн бөгөөд тэмцээнийн шилдгүүдээс шалгаруулан 18 хүртэлх насны Монгол Улсын өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн гишүүдийг тодруулсан юм.

Багуудыг энэ сарын 25-наас эхлэх Спрайт Супер Лиг-т оролцуулахаар болжээ. Өсвөр үеийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар Ү.Давхарбаяр, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Г.Ихбаяр нар ажиллахаар болсон ба МҮСБХ-оос ирээдүй болсон өсвөрийн тамирчдаа бүтэн улирлын турш бэлтгэлтэй, дасгалжуулагчтай байлгаж, цаашид Олон Улсын тэмцээнд амжилт үзүүлэх зорилго тавьж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг бүрдлээ  
Үзсэн: 2338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй