Дэлхийн олон оронд нийтдээ 200 гаруй салбартай “Shi Mao” зочид буудлын сүлжээний шинэ салбар урд хөршийн Шанхай хотод өчигдөр нээлтээ хийлээ. Далайн түвшнээс доош 88 метрт байрлах тус байгууламжийг чулуу олборлодог уурхай байсан газар байгуулсан бөгөөд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн зочид буудал хэмээн нэрлэх болжээ.
Нийт 18 давхар тус зочид буудлын 16 давхар нь газар дор байрладаг. Зөвхөн хамгийн дээд талын хоёр давхар газраас ил харагдах аж. Мөн инженерүүд энэ байгууламжийг барихын тулд усан хангамж, дулааны системийг тус барилгын хоёр давхартай тэнцэх хэмжээтэй доош ухаж, суурьлуулжээ. Түүнчлэн эл тансаг зэрэглэлийн буудал зочны 336 өрөөтэй бөгөөд бүх л өрөөний цонхоор хиймэл нуур болон хүрхрээг тольдох боломжтой аж.
Урд хөршид газар дор байрлах тансаг зочид буудал нээлтээ хийв | ||
Үзсэн: 1600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.