Украин Улс жилд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувийг авлигын улмаас алдаж байна гэсэн мэдээллийг Олон улсын валютын сангийн төлөөлөгч хэвлэлийнхэнд өгсөн байна. Авлигын улмаас гарсан алдагдал эдийн засагт сөргөөр нөлөөлдөг бөгөөд Украин Улсын хувьд Европын улс орнуудтай харьцуулахад жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувийг алдаж байна гэж тэр хэлсэн байна.
Хэрэв эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай бол зээлийн хүүг бууруулж, бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай. Мөн хүүгийн хэмжээг бууруулахдаа инфляцитэй тэмцэж, шүүхийн тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэжээ. Тус улсын Засгийн газрын зүгээс авлигын эсрэг идэвхтэй тэмцэж байгаа хэдий ч төдийлөн сайн үр дүн гарахгүй байгаа юм байна. Тухайлбал, судалгаагаар авлига 2016 онд 56 хувь байсан бол 2017 онд 73 хувь хүртэл өсчээ. Энэ байдлаар бол Украин Улсын гадаад хөрөнгө оруулалтад хүндрэл учирч байгаа нь үнэн юм байна.
Украин улс жилд ДНБ-нийхээ 2 хувийг авлигын улмаас алдаж байна | ||
Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.