Шууд Chart

“LG”-гийн нумарсан дэлгэцтэй гар утас худалдаанд гарна

2014-01-21 11:20:12

“AT&T” компани энэ сарын 24-нөөс “LG”-гийн ээлжит гайхамшигт гар утас “G Flex”-ийн захиалгыг авч эхэлнэ гэж мэдэгджээ.

Хэрэглэгчид энэхүү гар утсыг “AT&T”-тай хоёр жилийн гэрээ байгуулж, 299.99 ам.доллараар худалдаж авах боломжтой бөгөөд “Cnet” сайтад бичснээр 2014 оны хамгийн их хүлээлт үүсгэж буй шилдэг 10 гар утасны жагсаалтад энэ гар утас багтжээ.
 
“G Flex” нь нумарсан дэлгэцтэй байх тухай мэдээлэл цацагдсаны дараа гар утас үйлдвэрлэгчид өвөрмөц дэлгэцтэй гар утас үйлдвэрлэхээр шургуу ажиллаж эхэлсэн. 

Өвөрмөц загвартай, бат бөх чанартай энэхүү гар утас энэ сарын 24-нөөс цахим худалдааны дэлгүүрээр, ирэх сарын 7-ноос дэлгүүрүүдээр худалдаанд гарах юм. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“LG”-гийн нумарсан дэлгэцтэй гар утас худалдаанд гарна   
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй