![](/uploads/201401/news/thumb/8450ae38b837e67ac6c3fd90eaf74391_x3.jpg)
Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн 11, 13, охидын 13 хүртэлх насны тамирчдын шилдгүүд тодорлоо.
Тэмцээн энэ сарын 9-17-нд “Футзалын ордон”-д болсон бөгөөд хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалд 12 баг өрсөлдсөнөөс Баянзүрх дүүргийн шигшээ баг аваргын алтан медалийн эзэд болсон юм. Харин “Хараацай”, “Хүчит Чулуут-ДМЮ” клуб удааллаа.
Тэмцээний 13 хүртэлх насны ангилалд 19 баг хүч үзснээс “Эрчим” клуб тэргүүлж, “Хүчит Чулуут-ДМЮ”, “Дэрэн” удаалжээ.
Тэмцээний 13 хүртэлх насны ангилалд 19 баг хүч үзснээс “Эрчим” клуб тэргүүлж, “Хүчит Чулуут-ДМЮ”, “Дэрэн” удаалжээ.
Энэхүү тэмцээний охидын 13 хүртэлх насны ангилалд зургаан баг тойргоор тоглосноос Өвөрхангай аймгийн Хужирт сумаас ирсэн “Титэм Хужирт” клубын баг тамирчид алтан медалийн эзэд болж, ХУД-ийн шигшээ баг мөнгө, Баянзүрх дүүргийн шигшээ баг хүрэл медаль тус тус хүртлээ.
Хөлбөмбөгийн өсвөрийн улсын аварга тодорлоо | ||
Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.