Шууд Chart

Өсвөрийн шатарчдын тэмцээн үргэлжилж байна

2014-01-21 12:05:55

2014 оны өсвөрийн шатарчдын  нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 1 сарын 18-23-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 23 болон 45-р сургуулиудад үргэлжилж байна.

Энэ удаагийн тэмцээнийг НИТХ-ын даргын ивээл дор  Нийслэлийн Шатрын холбоо, Цэцэн нүүдэл шатрын клуб хамтран зохион байгуулж байна.
 
1 сарын 18-20-ны өдрүүдэд 45-р сургуульд 8 нас хүртэлх болон 11-12 насны охид хөвгүүдийн ангиллын тэмцээн болсон харин 23-р сургуульд 9-10 нас, 17-18 насны охид хөвгүүдийн ангилалын тэмцээн боллоо. 

Харин 1 сарын 21-23-ны өдрүүдэд 13-15, 16-17 насны охид, хөвгүүдийн ангиллын тэмцээн 23-р дугаар сургууль дээр болох юм.
Тэмцээнд нийт 20 гаруй байгууллагын 364 шатарчин өрсөлдөж байгаа аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өсвөрийн шатарчдын тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй