![](/uploads/201401/news/thumb/7ce85e05717d46e73b4b51e32d2e714a_x3.jpg)
“Халимагийн нийслэл Элстэй хотноо “Тэмүжин” нэртэй аялал жуулчлал-түүхийн төв барих гэж байна.
Элстэй хотын депутат Баатар Очировын санаачилгаар баригдах энэхүү төвийн шав тавих ёслол хавар болох бөгөөд Чингис хааны бага насаа өнгөрөөсөн Бурхан халдун уулнаас авчирсан чулуугаар овоо босгох ёслол болно.
Талбайг Чингис хааны удмын бэлгэ тэмдэг болох шонхор шувууны хэлбэртэй хийж, хоёр саварт нь Монгол Халимагийн тухай өгүүлсэн үзмэр бүхий хоёр гэр байхаар бүтээх гэнэ.
Талбайг Чингис хааны удмын бэлгэ тэмдэг болох шонхор шувууны хэлбэртэй хийж, хоёр саварт нь Монгол Халимагийн тухай өгүүлсэн үзмэр бүхий хоёр гэр байхаар бүтээх гэнэ.
Музейн талбайд цэрэг дайчдын хөшөө байрлуулж, төвд нь Их Монгол Улсын газрын зураг, Чингис хааны хөшөө, түүний сургаал үгсийг сийлсэн самбартай байх аж.
Төслийн нийт өртөг 340 сая рубль болох бөгөөд таван жилийн дотор зардлаа нөхнө гэсэн тооцоо гарсан байна.
Төслийн нийт өртөг 340 сая рубль болох бөгөөд таван жилийн дотор зардлаа нөхнө гэсэн тооцоо гарсан байна.
Ивээн тэтгэгчид, хандив болон төсвийн мөнгөөр бүтэх энэхүү төслийн гол ивээн тэтгэгч нь Монголын бизнесменүүд байх болно. Монголд төслийг дэмжих сан байгуулагдсан гэж Баатар Очиров ярьжээ.
Халимагт Чингис хааны төв цогцолбор байгуулагдана | ||
Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.