Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2018-11-21 13:21:25

Уншигч та бүхэнд 11 дүгээр сарын 21-ний энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг сэтгүүлч Л.Алтангэрэлийн бэлтгэснээр хүргэж байна.

1794 онд Хавай мужийн нийслэл Хонолулу хотын түүх эхэлжээ

1794 онд АНУ-ын Хавай мужийн нийслэл Хонолулу  хотын түүх эхэлжээ. Эх газраас баруун өмнө зүгт, Японоос зүүн өмнөд зүгт, Номхон далайн төв хэсэгт орших муж юм. Уг муж нь 1959 оны 8 дугаар сарын 21-нд холбоонд нэгдэн орсноор, АНУ-ын муж болсон. Анх 1794 оны энэ өдөр Европын анхны хөлөг онгоц Хонолулугийн буланд орж ирэв.

Хонолулу хотыг яг хэдийд үндэслэсэн баримт байдаггүй. Археологийн малтлагаар тэнд анхны суурин манай эриний 1100 оны үеэр гарч ирсэн байлаа. Америкийн газар нутгийн түүхэнд Эзэн хааны засаглалтай байсан ганц газар байдаг нь Хавай дах Хонолулу хэмээх хот юм.

1344 онд хувилгаан Витагийн сүмийн шавыг тавив

Прагад Хувилгаан Витагийн сүмийн суурийн анхны чулууг тавьжээ. Энэ сүмийг Европын Готикийн стилийн сувд гэх буюу Чехийн түүхийн үндэсний бахархал нь гэдэг юм. Уг сүмийн бариулж байсан Францын уран барилгач Аррасаас ирсэн Матьег нас барсны дараа тэр үеийн Чехийн шилдэг мастер Петр Парлерж (1330-1399), Вацлав ба Ян гэх хөвгүүд нь сүмийг үргэлжлүүлэн бариулсан юм. Сүмийг ХХ зуунд барьж дуусгажээ. Ойр хавьд нь Чехийн вангуудыг оршуулсан байдаг аж.

1783 онд хүн анх удаа агаарын бөмбөлгөөр нисжээ

1783 оны энэ өдөр ах дүү хоёр Жозеф Мишеля Жак Этьен (1745-1799) Монгольфегийн бүтээсэн агаарын бөмбөлгөөр химич мэргэжилтэй Жан Франсуа Пилатр де Розье өөрийн найз маркиз Франсуа д'Арландын хамт түүхэнд анхных болох нислэгийг хийжээ. Тэд 915 метрийн өндөрт хүрч есөн км замыг 25 минутын дотор туулжээ.

Дэлхийд анх удаа нислэгийн гайхамшигийг мэдэрсэн Пилатр де Розье 1785 оны зургадугаар сарын 15-ны өдөр дэлхийн анхны агаарын ослоор амь үрэгдсэн байна. Тэрээр агаарын бөмбөлгөөр Ла-Маншийн хоолойг Пьер Ромэны хамт туулахаар оролдсон бөгөөд, нислэгийнх нь үеэр устөрөгчтэй баллон нь дэлбэрч аэронавтууд 900 метрийн өндрөөс Францын эргийн хадан дээр унаж өөд болцгоожээ.

1877 онд Томас Эдисон фонографыг зохион бүтээжээ

АНУ-ын зохион бүтээгч бизнесмен Томас Альва Эдисон 1877 оны энэ өдөр, дуу бичлэгийн машин буюу фонографийг зохион бүтээжээ. Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх анхны авиа тэмдэглэх хэрэгсэл болсон юм. Тэрээр 21 насандаа анхны анхны бүтээл болох дуу хураагчийг хийж зарахыг оролдсон ч бүтэлгүйтжээ.

Тэрээр байнга шинийг эрэлхийлж үргэлж том зорилго тавьдаг байв. Худалдан авагчдын сонирхлыг татахын тулд дуу хураагчаа улам боловсронгуй болгосноор тэр үедээ асар их мөнгө болох 40 мянган ам.долларын шагнал хүртжээ. Дараагаар нь олон шинэ бүтээл хийж, төдөлгүй баян, нэрд гарсан зохион бүтээгч болжээ. Түүний олон тооны бүтээл дотроос 1877 онд патентыг нь авсан авиа тэмдэглүүр хамгийн өвөрмөц нь болсон билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд...   
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй