Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулган АНЭУ-ын Дубай хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэхүү хуралд Монгол Улсаа төлөөлөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэ үеэр Интерполын гүйцэтгэх хороонд Ази тивийг төлөөлсөн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Жонг Янг Интерполын Ерөнхийлөгчөөр сонголоо. тэрбээр өмнөх Интерполын өмнөх ерөнхийлөгч асан Мэнг Хонг Вэйгийн эдлээгүй үлдсэн бүрэн эрхийн хоёр жилийн хугацаанд ажиллах юм.
Энэхүү хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ЦЕГ-ын болон Интерполын төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын шинэ Ерөнхийлөгч Ким Жонг Янгтай уулзаж, Монгол Улсын цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэн, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.
Интерполын ерөнхийлөгчөөр Ким Жонг Ян сонгогдлоо | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.