
Сагсан бөмбөгийн дээд лиг Үндэсний Супер Лигийн 3-р тойргийн тоглолтууд өчигдөр СТО-нд үргэлжлэн явагдлаа. Эхний тоглолт “Дорнод Танан Гарьд” болон ”Баянзүрх Их Өргөө Аравтууд” багуудын хооронд болсон. Энэ тоглолтод Аравтууд баг хожвол плэй-оффт шалгарах том боломжтой болох байсан. Улмаар энэ тоглолтод 93:90 харьцаатай “Дорнод Танан Гарьд” баг тун чухал хожил авчээ. Ингэснээр Гарьдууд 10 дахь хожлоо авсан эхний баг болж, 1-р байраа баталгаажууллаа.
Дараагийн тоглолт “Баянгол Гурван Тамир” болон “Говь-Алтай МонТорх” багуудын хооронд болсон. Гурван тамир багийн хувьд I тойргийг V байраар өндөрлүүлсэн хэдий ч, сүүлийн 5 тоглолт дараалан хожсоноор, том үсрэлт хийж, II байр хүртэл дэвшээд байгаа. Харин Мон торх багийн хувьд ирээдүйгээ бодож, монгол тоглогчдоо түлхүү тоглуулж эхлээд байгаа. Энэ тоглолтод “Баянгол Гурван Тамир” баг 102:90-н харьцаатай хожиж, дараалсан 6 дахь хожлоо авч байгаа юм. Ингэснээр тэд 9 хожил, 5 хожигдолтой болж II байраа баталгаажууллаа.
”Баянзүрх их өргөө аравтууд” баг чухал хожлоо алдлаа | ||
Үзсэн: 1509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.