
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин Петер Шмейхел Монголд ирэхээр болжээ.
Тэрбээр Данийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан юм. Түүнийг Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор урьжээ.
Дээрх арга хэмжээ ирэх арванхоёрдугаар сарын 12-нд болох юм.
Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм.
Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд түүхэндээ анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан амжилтыг 2018 онд үзүүлсэн. Мөн дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд байсан “ОХУ 2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан цом” Монголд ирсэн зэрэг томоохон үйл явдлууд энэ онд тохиосон. Тиймээс хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ жилээс жилд өргөжиж, дэлхийн домогт одуудыг Монголын үзэгчидтэй уулзуулах боломжийг нээж өгдөг уламжлал тогтжээ.
ПЕТЕР ШМЕЙХЕЛЬ:
- Английн Премьер Лигийн аварга :1991-1993, 1993-1994, 1995-1996, 1996-1997, 1998-1999 /Манчестер Юнайтед/
- УЕФА-гийн Аваргуудын Лиг: 1998-1999 /Манчестер Юнайтед/
- Европийн Аварга: 1992 /Данийн шигшээ баг/
- Европийн шилдэг хаалгач: 1992, 1993, 1998
- Дэлхийн шилдэг хаалгач: 1992, 1993
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхел Монголд ирнэ | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.