Шууд Chart

Хэнтий аймаг эхний хожлоо байгууллаа

2018-12-05 15:28:08

MNBA үндэсний лигийн хамгийн сүүлчийн тоглолтод Баянхонгор Мазаалай болон Хэнтий аймгийн багуудын хооронд болж, Хэнтий аймаг эхний хожлоо байгууллаа.

Баянхонгор аймаг энэ тоглолтод легионер тоглогч Бен Килийг эгнээндээ нэгтгэсэн байна. Тоглолтын эхний үеийн дунд хэсгээс Хэнтий аймаг онооны илүүтэй явсаар 3-р үе дууссан юм. Гэхдээ шийдвэрлэх үед Баянхонгор баг сэргэж оноог тэнцүүлж чаджээ. Улмаар сүүлийн минутууд онооны ойролцоо явсаар эцсийн мөчид 85-82 ердөө гурван онооны  зөрүүтэй Хэнтий аймаг хожлоо.

Ингэснээр тэд улирлын эхний хожлоо авсан бол Мазаалай баг хоёр хожигдоод байна. Тус тоглолтод Н.Шижирбат 23 оноо 9 самбар 4 оновчтой дамжуулалт өгч байгаа тэргүүлсэн. Мөн М.Хосбаяр 15 оноо, 10 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч трипл даблд дөхсөн үзүүлэлттэй байжээ. Харин эсрэг багаас Э.Ариунболд 23 оноогоор багаа тэргүүлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хэнтий аймаг эхний хожлоо байгууллаа  
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй