Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Нүх сандайлсан гуйлгачин болох уу”, “ Магнай трэйд”-ийн гурван ШТС хавар хүртэл ажиллахгүй, Монголын эдийн засгийн эрх чөлөөний индекс 2.8 оноогоор буурчээ. Автобусны тасалбарын үнэ 500 төгрөг болох уу тодруулга, Дуучин Ө.Цэрэнчунт: Онигор нүднээс илүү хөгжмийн мэдрэмж чухал зэрэг бичвэрийг онцоллоо.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаараас та Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хийсэн “Илүү олон зүйлийг даацтай, далайцтай хийх болно” ярилцлага, Баабар ингэж өгүүлэв буюу киноны хэл нийтлэл, 3D элэг үйлдвэрлэнэ зэрэг сонирхолтой мэдээллийг уншаарай.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаарт 3.2 тэрбумын аппаратаа авах уу, хаях уу Д.Бат-эрдэнэ сайдаа, Говьд хамгийн том цахилгаан станц босно, Үндсэн хуулийг өөрчлөх эсэх судалгаа гарна, Говь-Алтайд алт ухахыг зөвшөөрчээ, Раул Гонзалес Монголд ирнэ зэрэг сонирхолтой мэдээллүүд хэвлэгджээ.
“Монголын үнэн” сонинд хэвлэгдсэн жолооч, кондукторууд өдөрт 100-300 мянган төгрөг “халаасалдаг” нийтлэл, Охид хүчирхийллийн бай биш, К.Роналду төрийн дээд шагнал хүртлээ, Сар шинийн барилдааны хуваарь гарчээ зэрэг мэдээ мэдээлэл, О.Магнай улс төржсөн шийдвэр гаргадаг болохоо баталлаа нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас Дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн цагаан сарыг угтан хямдарчээ, прокурорын мөрдөнг булаацалдсан институц хоорондын зөрчил, Д.Нарандулам: Ах, дүү танил талаа ажилд авах сонирхол нийгэмд давамгайлж байна ярилцлагыг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт УЕПГ-ын мөрдөн байцаах албаны ерөнхий нягтлан бодогчийг баривчиллаа, О.Бум-Ялагч: Д.Эрдэнэбат намуудаас уучлал гуйх ёстой ярилцлага, Ардын намынхан малчдад анхаарч эхэллээ, Эмийн сангуудын 40 орчим хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн нийтлэлүүд хэвлэгджээ.
“Өглөөний сонин” сонинд усны үнэ нэмэгдэнэ, мөрдөн байцаах албаны төлөөх ЦЕГ, АТГ хоёрын далд тэмцэл, АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд хар далайд очно нэртэй мэдээллүүд мөн Ё.Отгонбаяр: Нэг нам нь санаачилж, нөгөөх нь жадлан эсэргүүцдэг улс төр хэрэггүй зэрэг сонирхолтой ярилцлагыг нийтэлжээ.
Сонины онцлох мэдээ, мэдээллийн тойм | ||
Үзсэн: 4591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.