Шууд Chart

85-хан хүний хөрөнгө дэлхийн нийт хүн амын тал хувийнх нь хөрөнгөтэй тэнцэж байна

2014-01-22 10:37:11

Oxfam олон улсын байгууллагаас шинээр гаргасан Цөөнхийн Төлөө Ажиллахуй хэмээх тайланд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгө бэл улам зузаарч, ядуучууд улам ядуурсаар байгааг онцолжээ. Тодруулбал өнөөгийн даяаршсан ертөнцөд амьдарч буй хамгийн баян 85 хүн дэлхийн нийт баялгийн 46 хувь буюу 110 их наяд ам.долларын хөрөнгө эзэмшиж байна. Хамгийн чинээлэг иргэдийн хэтэвч улам зузаарсаар байгаа нь авилгад идэгдсэн улс төрийн процессын дүнд сонгогдсон хууль тогтоогчид аль хэдийн хөлжсөн хүмүүсийг дэмжсэн бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлж байгаатай холбоотой гэдгийг Oxfam –ийн судлаачид онцлов.
 
Мөн сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд баячууд улс төрийн нөлөөнөөс өөрсдийгөө амжилттай хамгаалаад зогсохгүй санхүүгийн зохицуулалт, татварын бодлого зэрэг олон асуудал дээр өөрсдөдөө ашигтай шийдвэрийг тэднээр гаргуулж чадсаныг тус байгууллага тайландаа оруулсан байна. Тодруулбал 1970-аад оны сүүл үеэс хойш мэдээлэл авах болох боломжтой 30 улсын 29-д нь өндөр орлоготой иргэдээс хураах татвар буурчээ. Үүнээс гадна Испани, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк, АНУ, Их Британи, Нидерландад явуулсан санал асуулгад оролцогсдын дийлэнх хувь нь чинээлэг хүмүүс нийгэмд хэт их нөлөөтэй байна гэсэн хариултыг өгсөн байна. Дэлхийн эдийн засгийн форумын зүгээс ч 2014 онд дэлхий дахинд тулгарч болох хамгийн ноцтой эрсдлүүдийн нэг нь орлогын тэгш бус байдал гэж мэдэгдээд байгаа юм. 
 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

85-хан хүний хөрөнгө дэлхийн нийт хүн амын тал хувийнх нь хөрөнгөтэй тэнцэж байна  
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй