Барилгын салбар дахь хөдөлмөр аюулгүй байдлыг хангах ажлыг дан ганц төрөөс шаардах биш тогоон дотор нь ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаас давхар нэхэх цаг болсон гэдгийг барилгын салбарынхан хэлж байна.Аль нэг барилгыг барихад зарцуулах нийт зардлын дөнгөж 5 хувийг тухайн барилгын ажилтнуудын хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад зарцуулдаг юм байна. Тиймээс цаашид энэ чиглэлд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэх мөн ажилтнуудад өөрт нь хариуцлага гэх ойлголтыг лав суулгах шаардлагатай байгааг “Мон хауз” компанийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер Пүрэв онцоллоо. Нөгөө талаас барилгачдын олонхи нь мэргэжлийн бус, бага, дунд боловсролтой байдаг нь барилгын аюулгүй ажилд нөлөөлдгийг гэдгийг энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн удирлагууд хэлж байна.
Мэдээллийн эх сурвалж: "Хурд" агентлаг
Ажилтан бүр аюулүй байдлыг хангаж ажиллахыг хичээх хэрэгтэй | ||
Үзсэн: 1687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.