Шанхай хотын удирдлагууд оршин суугчиддаа үнэгүй амны хаалт тараах асуудлыг судалж байна гэж Хятадын сонин хэвлэлээр мэдээллээ. Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөх Бага Хурлын гишүүн Зу Жунбо амны хаалт тараах санал гаргасан бөгөөд тэрээр 2012 оноос хойш Шанхайн агаарын бохирдол мэдэгдэхүйц нэмэгдсэнийг онцлон хэлсэн байна. Түүний саналыг хотын удирдлагууд тэр даруй хүлээн авч 23 сая гаруй оршин суугчиддаа амны хаалт тараах нь тодорхойгүй байгаа ч хотын дарга Ян Шионг эрх баригч Коммунист Намын дээд хурал дээр хот хөгжлийн уламжлалт загвараасаа татгалзах шаардлагатай байгаа талаар хөндөн ярьжээ.
Ян гэлтгүй Хятадын удирдлагууд эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээнд гол анхаарлаа хандуулахаас илүүтэйгээр дотоодын хэрэглээнд суурилсан эдийн засгийг бий болгохоор зорьж байна. Мөн байгаль орчны асуудалд илүүтэй анхаарах болсон. Тодруулбал тус улсын засгийн газраас танилцуулсан төлөвлөгөөнд Бээжин хотоос тавьсан агаарын бохирдлын тодорхой хязгаарыг хэтрүүлсэн автомашин эзэмшигч, гудамжны худалдаа эрхлэгчид, барилгын талбай болон бусад аж ахуйн нэгжүүдэд мөнгөн торгууль болон бусад төрлийн шийтгэл оноохоор тусгасан байна. Урд хөршийн бизнес санхүүгийн төв болох Шанхай хотын тухайд, агаар их хэмжээгээр бохирдуулдаг, эрчим хүчинд үрэлгэн 500 байгууламжийн үйл ажиллагаагааг аажмаар зогсоох болсон гэдгийг тус хотын захирагч Ян Шионг мэдэгджээ. Ерөнхийлөгч Ши Жиньпиний зүгээс агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн анхаарч эхэлсэнтэй зэрэгцэн тус улсын хүрээлэн буй орчинг хамгаалах яамнаас бүх муж, нутгийн удирдлагуудад хандаж агаарын бохирдлын хэмжээгээ 25 хувиар бууруулахыг үүрэг болгосон байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Шанхайн удирдлагууд иргэдээ амны хаалтаар "зэвсэглэж" магадгүй | ||
Үзсэн: 1475 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.