АТГ нь АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, БНХАУ-ын Ардын Ерөнхий прокурорын газар, Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо, Сингапур Улсын Авлигатай тэмцэх газар, БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо, Швейцарь улсын Прокурорын газар, Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн газар, ИБУИНВУ-ын Онц ноцтой залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон улсын Авлигын эсрэг удирдах төв, Тайланд улсын Авлигын эсрэг үндэсний хороо, Азербайжан улсын Авлигын эсрэг удирдах газар болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигын эсрэг олон улсын академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга, Ази номхон далайн хөрөнгө буцаах байгууллага хоорондын сүлжээ, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг олон улсын түвшинд хэрэгжүүлэх зорилгоор “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт”, “Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулаад байна. Цаашид “Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох санаачилга”-тай хамтран хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтарсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна
Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний хурал, “Үндэстэн дамнасан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь” сэдэвт сургалтад оролцож, Удирдах зөвлөлийн 9 гишүүний нэгээр Монгол Улс сонгогдож, тус сүлжээний 2019 оны Даргалагч улсын эрхийг авлаа. Ингэснээр сүлжээний Удирдах зөвлөлийн болон зургаадугаар Бүгд хурлыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
АТГ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон авлигатай тэмцэх чиглэлээр баталсан хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллалаа. Ингэснээр авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хуульд заасан этгээдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албыг байгуулж, Авлигатай тэмцэх газрын албан хаагчид багийн зохион байгуулалтаар ажиллаж байгаа нь Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал алхам болсон төдийгүй төрийн байгууллагуудын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болон Засгийн газраас баталсан арга хэмжээний төлөвлөгөөг бүрэн дүүрэн биелүүлэхэд бодитой хувь нэмэр болж байгааг онцлон дурдах нь зүйтэй юм.
Олон улсын түвшинд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна | ||
Үзсэн: 762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.