![](/uploads/201812/news/thumb/d5ce5b20835870d543634f9ced588255_x3.jpg)
1813 ОНД БЕТХОВЕНЫ 7 ДУГААР СИМФОНИЙН НЭЭЛТ БОЛЖЭЭ
Людвиг ван Бетховен нь сонгодог болон романтик урсгалыг хооронд нь гайхамшигтай хослуулж баруун европын урлагт нэгэн гайхамшигт өвөрмөц эрин үеийг нэвтрүүлж, бүхий л хөгжмийн зохиолчдын дундаас хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг нь болж мөнхөрсөн билээ. Түүний уран бүтээлийн ид цэцэглэлт өрнөлийн үе бол 18-р зууны сүүлийн 10 жил, 19-р зууны эх бөгөөд энэ үед түүний урлал туурвилын оргил болсон хамгийн алдарт бүтээлүүд гарч Венийн сонгодог хөгжим хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн гэдэг. 1812 онд долоо, наймдугаар симфонио хэдэн сарын дотор бичжээ. 1813 оны энэ өдөр, Бетховен Вена хотноо, 7 дугаар симфоныхоо нээлтийг хийжээ. Түүний 7-р симфони 4 хэсгээс бүтсэн байна.
Түүний сонсгол 26 насандаа буюу 7,8 дугаар симфониудаа бичиж байх үеэс муудаж, улмаар 1818 онд бусадтай зөвхөн бичгээр харилцах болсон байна.
1955 ОНД ЕВРОПЫН ДАЛБААГ АЛБАН ЁСООР БАТАЛЖЭЭ
Таван хошууны тоо нь өөрчлөгдөхгүй тогтмол 12 байгаа нь төгс төгөлдрийг тэнгэрийн ордын 12 тэмдэг шигээр үзүүлэн энэ 12 алтан оддын ард Европын ард түмэн, ирээдүйд Европын энх тайван нэгдэлд орох түмнийг ч төлөөлнө” гэж 1955 оны Европын зөвлөлийн сайд нарын хорооны шийдвэрийг тайлбарласан байлаа.
2010 ОНД SPACE X КОМПАНИ “FALCON 9” ПУУЖИН ХӨӨРГӨЖЭЭ
2010 оны энэ өдөр, Канавералын хошуунаас дэлхийн түүхэнд анхных болох хувийн сансрын хөлөг хөөрч амжилттай буцан ирсэн юм. Dragon нэртэй хөлөг Falcon зөөгчийн тусламжтайгаар тойрог замд гарч дэлхийг хоёр тойроод Номхон далайд төлөвлөсөн буултаа хийхдээ ачаа болгон авч явсан бөөрөнхий бяслагаа муутгалгүй авч ирэв. Ингэснээр, энэ салбар дахь их гүрнүүдийн ноёрхол дууссан болохыг дэлхий дахинаа зарласан. SpaceX компанийн пуужингууд Олон улсын Сансрын станц руу хангамж болон хиймэл дагуул тээвэрлэн хүргэж байжээ.
Тус компани 2010 оноос хойш 27 пуужин хөөргөсөн байна.
1955 онд Европын далбааг албан ёсоор баталжээ | ||
Үзсэн: 1690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.