Нийслэлийн хөдөлмөрийн газраас сар бүр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг нээлттэй өдөрлөгийн үеэр 4000 гаруй ажлын барны захиалга танилцуулагдлаа.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг цэгээс хүргэхийг зорьдог энэхүү өдөрлөгт “АПУ” ХХК, “Туушин” ХХК, Монроуд ХХК, “Сэлэнгэ стандарт” ХХК болон Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд оролцсон байна.
Өдөрлөгийн үеэр 1000 гаруй иргэнд ажлын байрны захиалгыг танилцуулан, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээ мэдээлэл, ажил мэрэгжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлсэн ба 320 ажил хайж буй иргэнийг бүртгэн, 210 иргэнийг ажлын байранд зуучилсан байна.
Хөдөлмөрийн өдөрлөгөөр 4000 гаруй ажлын байрны захиалга танилцуулагдлаа | ||
Үзсэн: 1925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.