УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Од “Call pro” компани болон “FARO education” англи хэлний сургалтын төвийг амжилттай удирдаж байгаа билээ. Тэгвэл түүний үүсгэн байгуулсан байгууллагын дуудлага зохицуулах үйлчилгээ үзүүлдэг “Call pro” компани компани Японоос хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн үнэлгээ нь 1.1 сая ам.долларт хүрсэн байна.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Колл про” (Call pro) компани маань 1.1 сая ам.долларын үнэлгээтэйгээр Японы тэрбумтнаас хөрөнгө оруулалт авлаа. Харилцаа холбоо, технологийн салбарт байгууллагад зориулсан үйлчилгээ үзүүлдэг бизнес байгаа юм. Ахин олон Монгол инженер залуустаа ажлын байр бий болгож байгаадаа баяртай байна. Монголын технологийн компаниудад Японы хөрөнгө оруулагчид итгэдэг хэвээрээ байгаагийн нэг нотолгоо боллоо гэж бодож байна. Олон улсад Монгол толгой үнэлэгдэх цаг ирсээн ирсэн” гэжээ.
Б.Идэр-Од: Японы тэрбумтнаас 1.1 сая ам.долларын үнэлгээтэй хөрөнгө оруулалт авлаа | ||
Үзсэн: 2915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.