![](/uploads/201401/news/thumb/1065f179e493e7826f8a2c7e2a9cddc6_x3.jpg)
Монголын Үндэсний Супер Лигийн "Бүх одод-2014"-тоглолтын хэвлэлийн хурал үндэсний мэдээллийн төвд боллоо. Хуралд сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, Америк Легионеруудын төлөөлөл, тэмцээнд оролцох бусад тамирчид ирж мэдээлэл хийлээ. “БҮХ ОДОД-2014” энэ сарын 25, 26-ны Бямба, Ням гарагуудад Буянт-Ухаа цогцолборт болох ба тоглолтын эхний өдөр Монголын шигшээ баг, АНУ-ын легионеруудын багтай халз тоглох бол дараагийн өдөр супер лигийн долоон багийн шилдэг 30 тоглогчийг багтаасан бүх оддын тоглолт болох аж. Мөн тоглолтын дундуур 3 онооны шидэлтийн тэмцээн, ур чадварын тэмцээн, слэм данк буюу цагираган дээрээс довтлох үзүүлбэр, багийн эзэд, эрэгтэй, эмэгтэй тоглогчдоос бүрдсэн багийн шидэлтийн тэмцээн, урлаг соёлын шоу үзүүлбэрүүд болох ажээ.
"Бүх одод-2014" тоглолт Бямба гарагт эхэлнэ | ||
Үзсэн: 1947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.