Шууд Chart

Санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалт явууллаа

2018-12-11 11:42:13

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2018 оны 3, 4 дүгээр улиралд “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар, Хархорин, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалт явууллаа.

Шалгалтын нэгдсэн дүнг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулж, төсөв, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, нягтлан бодох бүртгэлээр тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг тус тус хүргүүлж, биелэлт үр дүнг нь тооцон ажиллаж байна.


Санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалт явууллаа  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй