
Үндэсний лигийн дэд хэсэгт эхний ялалтаа итгэл төгс авсан Багануур баг энэ удаад Баян-Өлгий Таван Богдын Бүргэдүүд багтаа учраа таарч тоглосон юм.
Тоглолтын эхний үед Багануур багаас А.Бямбадорж довтолгоонд сайн байж тэр тусмаа алсын зайн шидэлтүүдээ цагирагт унагааж байлаа.
Гэхдээ нөгөө талд чадварлаг, адтай холбогч А.Серикжан багаа манлайлж оноог ойрхон явуулсаар хоёрдугаар үетэй золгосон юм. Харин хоёрдугаар үед Н.Ганбаатар будагтай талбайд дайчин тоглож багийнхаа оноог явуулж байсан бол н.Насанжаргал багийнхаа найруулан тоглолтыг сайн хийлээ.
Ингээд эхний хагас дуусахад Багануур баг 16 онооны давуутай болсон юм. Улмаар хоёрдугаар хагаст оноо ойртож чадахгүй явсаар тоглолтод Багануур баг 94-69-өөр хожлоо. Тус тоглолтод Н.Ганбаатар 22 оноо, зургаан самбар авч сайн тоглолтыг үзүүлсэн бол эсрэг талаас А.Серикжан 19 оноог авч багаа тэргүүллээ.
Багануур баг94-69 Баян-Өлгий | ||
Үзсэн: 1334 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.