“Монгол улсын нийгмийн хамгааллын бодлого ба цаашдын зорилт” эрдэм шинжилгээний хурлын үеэр эмзэг бүлгийн иргэддээ дан ганц мөнгөн тэтгэмж өгөлгүй, тэднийг байнгын ажил орлоготой болгож, халамжаас гаргахыг сайтар зохицуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд онцоллоо. Манай улс нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зорилтот бүлгээ зөв тодорхойлж чаддаггүй нь салбарын мэргэжилтнүүдийн судалгаагаар тогтоогдсон байна.
Хэрвээ халамжийг зөвхөн эмзэг бүлгийн тодруулбал зорилтот хүмүүстээ чиглүүлж үзүүлж чадвал тэтгэмж, үйлчилгээний чанар, хэмжээ нэмэгдэж, төсвийн зарлага ч буурна гэж ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн дэд захирал Бат-Өлзий хэллээ.
Мэдээллийн эх сурвалж: "Хурд" агентлаг
Эмзэг бүлгийн иргэдийг байнгын ажил орлоготой болгох хэрэгтэй | ||
Үзсэн: 1515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.