
Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдааныг МСБХ, “Жудаг” групп, “Малчин” телевиз хамтран зохион байгуулсан билээ.
Уг барилдааныг зохион байгуулахад МҮБХ-ноос зохих ёсны зөвшөөрлийг авч МҮБХ-той нягт хамтарч ажилласан бөгөөд барилдааны жаяг дэгийн баг, хөлийн цэц, гарын даа гээд үндэсний бөхийн барилдаан яаж болох ёстой яг тэр дүрэм журмаар нь явуулахад холбооны зүгээс бүрэн туслалцаа үзүүлсэн аж.
МСБХ-ны 25 жилийн ойн барилдааны үеэр Монгол Улсын заан, МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжавтай уулзаж, “Монгол бөхийн өргөөний үйл ажиллагаа хэзээнээс хэвийн явагдах вэ. Хоёр тал болоод байгаа та бүхний ам хэл нийлж байна уу” гэхэд "Уг нь Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд И.Доржсамбуу бид хэд дархан аварга Х.Баянмөнх, улсын гарьд Б.Гантогтох, Л.Ням доктортой өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд уулзаад миний бие болон дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр нар ямар нэгэн сонгуульд өрсөлдөхгүйгээр “Их эе”-ийн хурлаа хийх санал тавиад зөвшөөрсөн юм. Ингээд 30-нд “Гацуурт” ХХК-ны ерөнхий захирал Л.Чинбаттай уулзахаар болсон ч өдийг хүртэл хүлээсээр л байна" гэв.
Ц.Магалжав: Л.Чинбат захиралтай уулзахаар болсон ч өдийг хүртэл хүлээсээр л байна | ||
Үзсэн: 2914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.