Шууд Chart

Байшингаа дулаалснаар жилд дунджаар 400 мянган төгрөг хэмнэх боломжтой

2014-01-23 09:39:17

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аяныг өрнүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

Аяны хүрээнд гэр хорооллын дулаалга багатай гэр, дулаан алдагдалтай орон сууцанд  амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэдэг зөв дадалд олон нийтийг уриалж байна.
 
Улмаар нийслэлийн Агаарын Чанарын албанаас Чингэлтэй дүүргийн 16-р хорооны нэгэн иргэний мансарттай 1 давхар өвлийн орон сууцыг “Кореа стандарт” ХХК-ийн шүршдэг хөөсөөр дулаалж туршилт хийсэн байна.
 
Туршилтаар тухайн айл дулаалахаас өмнө байшин нь ойролцоогоор 10°С дулаан алдагдалтай байсан бол дулаалсны дараа 3°С хүртэл буурчээ.  Мөн тасалгааны температур 5-10°С–ээр нэмэгдсэн байна. Энэ нь  тухайн айлын жилийн нүүрсний хэрэглээ 3.5 тн болон буурч  дунджаар 400 мянган төгрөг хэмнэнэ гэсэн үг юм.
 
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын гэр хороололд нийт  189,000 айл өрх оршин суудгаас  45 хувь нь монгол гэрт, 55 хувь нь байшинд амьдардаг.  Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа дулаацуулахад зориулж жилд дунджаар 850-940 мянган тонн түүхий нүүрс, 750-800 мянган шоо метр мод шатаадаг гэсэн статистик байдаг. Тиймээс гэр орноо дулаалснаар эдийн засгийн хувьд асар их хэмнэлт гарна гэдгийг холбогдох албаныхны зүгээс онцолж байлаа.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Байшингаа дулаалснаар жилд дунджаар 400 мянган төгрөг хэмнэх боломжтой  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй